Тээврийн жолооч нарыг вакцинжуулалтанд хамруулж эхэллээ

Коронавируст халдвар/SARS-CoV-2/-ын эсрэг вакцинжуулалтанд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, тээврийн компаниуд болон вакцинд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн нийт 298 аж ахуйн нэгжийн 39454 ажилчдын судалгааг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Үүний дагуу уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийн жолооч нарыг нэн түрүүнд вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргуулж, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газарт 11000 вакцины тун хүргэгдэн дархлаажуулалтыг өнөөдрөөс эхлүүллээ. Өмнөговь аймгийн эмч нар Гашуун сухайт боомтын тээврийн жолооч нарыг 6-7 хоногт багтаан вакцинд хамруулсны дараа Шивээ хүрэн боомтод үргэлжлүүлэн ажиллах юм.Мөн томоохон уурхайнууд өөрийн хөрөнгөөр дархлаажуулалтын вакциныг худалдан авч ажилчдаа вакцинжуулах … Continue reading Тээврийн жолооч нарыг вакцинжуулалтанд хамруулж эхэллээ